Kasus und Deklination
Герман хэлний тийн ялгал болон ялгаллахуй
Герман хэлэнд дөрвөн тийн ялгал байдаг. Тийн ялгалыг германаар Kasus (бас der Fall) гэж нэрлэнэ.
Дөрвөн тийн ялгал (vier Fälle):
- Nominativ (м.х. Нэрлэх): Wer? Was? (Хэн? Юу?)
- Akkusativ (м.х. Заах): Wen? Was? Wohin? (Хэнийг? Юуг? Хаашаа?)
- Dativ (м.х. Өгөх орших): Wem? Wo? (Хэнд? Хаана?)
- Genetiv (м.х. Харьяалах): Wessen? (Хэний? Юуны?)
Жишээ нь:
Nominativ: Wer ist das? Энэ хэн бэ? Was ist das? Энэ юу вэ?
Akkusativ: Wen lädest du ein? Чи хэнийг урьж байна вэ?; Wohin fährt er? Тэр хаашаа явж (унаагаар) байна вэ?
Dativ: Wem bringst du den Tee? Чи хэнд цай өгч байна вэ? Wo ist mein Deel? Миний дээл хаана байна вэ?
Genetiv: Wessen Handynummer ist das? Энэ хэний утасны дугаар вэ?
Ямар үг тийн ялгалаар хувирах вэ?
Нэр үг (Substantiv), биеийн төлөөний үг (Pronomen) бас тэмдэг нэр (Adjektive) тийн ялгалаар хувирна. Ингэхдээ өгүүлбэрт ямар үүрэгтэй байгаас шалтгаалдаг. Өгүүлбэрт нэр үг нь Subjekt, Objekt, adverbiale Bestimmung (тодотгол) гэсэн гурван үүрэг гүйцэтгэнэ. Эдгээр үүргийн алийг гүйцэтгэх вэ гэдэг нь тухайн өгүүлбэрийн үйл үг (Verb),тэмдэг нэр (Adjektiv), угтвараас (Präposition) хамаардаг.
Жишээ нь:
Ich helfe dem Kind beim Schreiben lernen. Би энэ хүүхдэд бичиж сурахад нь тусалж байна.
Туслах буюу helfen гэдэг үйл үг wem? гэсэн асуултанд хариулагддаг тул Dativ тийн ялгалыг шаарддаг. Тиймээс энэ өгүүлбэрт энэ хүүхэд (das Kind)гэдэг нэр үг энэ хүүхдэд буюу dem Kind гэж хувирч байна. Тэгэхээр энэ өгүүлбэрт нэр үг нь үйл үгээсээ шалтгаалан Objekt үүрэг гүйцэтгэж байна.
Der Vertrag der Studentin war ziemlich gut. Энэ эмэгтэй оюутны илтгэл нилээд сайн байв.
Энэ тохиолдол wessen Vertrag war ziemlich gut? (хэний илтгэл сайн байв) гэсэн асуултанд der Vertrag der Studentin буюу энэ эмэгтэй оюутны илтгэл гэж хариулагдах тул тус өгүүлбэрт die Studentin буюу оюутан гэдэг нэр үг тодотголын үүрэг гүйцэтгэж байна.
Нэр үг тийн ялгалаар хэрхэн хувирах вэ? (Deklination)
Герман хэлний нэр үг өмнөө ялгамж буюу Artikel авдаг гэдгийг бид мэднэ. Ялгамж, тоо (ганц/олон тоо), тийн ялгал хоорондоо зохицохыг Ялгаллахуй буюу Deklination гэж хэлдэг. Герман хэлэнд нэр үг (Nomen), ялгамж (Artikel),биеийн төлөөний үг (Pronomen), тэмдэг нэр (Adjektive) хувирдаг.
- Тийн ялгал
- Nominativ -> der Garten
- Akkusativ -> den Garten
- Dativ -> dem Garten
- Genitiv -> des Gartens
- Тоо
- Ганц тоо -> das Buch
- Олон тоо -> die Bücher
- Хүйс (Ялгамж)
- Эр хүйс (Maskulinum) -> der Mann
- Эм хүйс (Femininum)-> die Frau
- Саармаг хүйс (Neutrum) -> das Mädchen
Deklination буюу энэхүү зохицлыг чанга, сул, холимог гэж гурав хувааж үздэг.
Maskulinum буюу эр хүйсийн нэр үгийн хувирал
Хувирлын төрөл | Онцлог | Тийн ялгал | Ганц тоо | Олон тоо |
Чанга хувирал | Genitiv дээр ганц тоо -s эсвэл -es төгсгөл, Nominativ-дээр олон тоо -е, -er эсвэл төгсгөлгүй, Dativ дээр олон тоо -(e)n төгсгөл авна. | Nominativ Akkusativ Dativ Genitiv | der Himmel den Himmel dem Himmel des Himmels | die Himmel die Himmel den Himmeln der Himmel |
Сул хувирал | Nominativ дээрх ганц тооны хувирлаас бусад бүх хувирал -en эсвэл -n төгсгөл авна. | Nominativ Akkusativ Dativ Genitiv | der Mensch den Menschen dem Menschen des Menschen | die Menschen die Menschen den Menschen der Menschen |
Холимог хувирал | Ганц тоо чанга, олон тоо сул хувирлаар хувирахыг холимог гэнэ. | Nominativ Akkusativ Dativ Genitiv | der Garten den Garten dem Garten des Gartens | die Gärten die Gärten den Gärten der Gärten |
Femininum буюу эм хүйсийн нэр үгийн хувирал
Хувирлын төрөл | Онцлог | Тийн ялгал | Ганц тоо | Олон тоо |
Чанга хувирал | Ганц тоо төгсгөлгүй, Nominativ дээр олон тоо -e, бусдад нь -(e)n төгсгөл авна. | Nominativ Akkusativ Dativ Genitiv | die Hand die Hand der Hand der Hand | die Hände die Hände den Händen der Hände |
Сул хувирал | Ганц тоо төгсгөлгүй, олон тоо -en төгсгөлтэй байна. | Nominativ Akkusativ Dativ Genitiv | die Welt die Welt der Welt der Welt | die Welten die Welten den Welten der Welten |
Neutrum буюу саармаг хүйсийн нэр үгийн хувирал
Хувирлын төрөл | Онцлог | Тийн ялгал | Ганц тоо | Олон тоо |
Чанга хувирал | Эр хүйсийн нэр үгийн чанга хувиралтай адилхан. | Nominativ Akkusativ Dativ Genitiv | das Tier das Tier dem Tier des Tiers | die Tiere die Tiere den Tieren der Tiere |
Холимог хувирал | Олон тооны төгсгөл -en байна. | Nominativ Akkusativ Dativ Genitiv | das Auge das Auge dem Auge des Auges | die Augen die Augen den Augen der Augen |